Монголын анхны усны хувцасны “ALTJIN FASHION” брэнд нь Монголын үндэсний бахархалт бүтээгдэхүүн болох ноолуурыг металл утастай хольж анх удаа сүлжмэлийн шинэ технологиор ноолууран усны хувцас үйлдвэрлэж байгаа бөгөөд мөн тансаг зэрэглэлийн үндэсний хэв шинж агуулсан гараар урлан бүтээсэн дахин давтагдашгүй торгон, хамбан нөмрөг болон мэргэжлийн спортын хувцас зэргийг үйлдвэрлэдэг.

Өмнө нь «Exclusive Bikini Show 2017», «Exclusive Bikini Show 2018» нэр дор өөрийн хувцасны загварын шоугаа амжилттай зохион байгуулж байсан бол энэ жил уламжлал болгон дахин «Exclusive Bikini Show 2019» шоугаа зохион байгууллаа.

Category: Bikini fashion